• HOME
  • Олон соёлын мэдээлэл
  • Гадаад иргэдэд шаардлагатай мэдээлэл
  • Гадаад иргэний бүртгэлд бүртгүүлэх

Гадаад иргэдэд шаардлагатай мэдээлэл Гадаад иргэдэд шаардлагатай мэдээлэл Гадаад иргэний бүртгэлд бүртгүүлэх

Гадаад иргэний бүртгэлд бүртгүүлэх

Гадаад иргэний бүртгэлд бүртгүүлэх

Гэрлэсэн цагаач иргэн(F-6) Солонгос улсад орж ирснээс хойш 90 өдрийн дотор эхнэр/нөхрийн хамт оршин сууж буй газрын харьяа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба болон явуулын хэсэгт очиж гадаад иргэний бүртгэлд бүртгүүлж оршин суух хугацаагаа сунгуулах ёстой.

Гадаад иргэний бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт
· Гадаад иргэний бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл
· Гадаад паспорт, цээж зураг(3.5×4.5 см) 1 ширхэг
· Солонгос эхнэр/нөхрийн гэрлэлтийн лавлагаа, иргэний бүртгэлийн лавлагаа
· Хураамж 40,000 вон(Гадаад иргэний үнэмлэхний хураамж 30,000 вон, оршин суух хугацаа сунгуулах хураамж 30,000 вон)

Гадаад иргэний бүртгэлийн
мэдээлэл өөрчлөгдсөн бол яах вэ?

Гадаад иргэний бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөн бол яах вэ?

Хэрвээ дор дурдсан мэдээллийн аль нэг нь өөрчлөгдсөн бол өөрчлөлт орсноос 14 хоногийн дотор харьяа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албад энэ тухай мэдэгдэх ёстой. Бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөнийг мэдэгдээгүй бол торгоно.
※ Цахим хуудсаар үйлчлүүлэх боломжтой.
Гадаад иргэний бүртгэлд гарсан өөрчлөлт
· Шалтгаан: Овог нэр, төрсөн он сар өдөр болон иргэний харьяалал, гадаад паспортны дугаар, олгосон өдөр болон хүчинтэй хугацаа
· Хаана мэдэгдэх: Харьяа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба
· Шаардлагатай бичиг баримт: Гадаад иргэний бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөн тухай мэдэгдэл, гадаад паспорт болон гадаад иргэний үнэмлэх

Гадаад иргэний үнэмлэх дахин
авах бол яах вэ?

Гадаад иргэний үнэмлэх дахин авах бол яах вэ?

14 хоногийн дотор өргөдлөө дахин гаргана.

Гадаад иргэний үнэмлэхээ гээх
· Шалтгаан: Гадаад иргэний үнэмлэхээ гээсэн
· Хаана мэдэгдэх: Харьяа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба
· Шаардлагатай бичиг баримт: Гадаад паспорт, гадаад иргэний үнэмлэх дахин олгохыг хүссэн өргөдөл, хураамж 30,000 вон Цээж зураг(3.5×4.5 см) 1 ширхэг, гээсэн шалтгаанаа тайлбарласан бичиг

Нүүсэн
бол яах вэ?

Нүүсэн бол яах вэ?

Гадаад иргэний бүртгэлд бүртгүүлсний дараа шилжин нүүсэн тохиолдолд, нүүснээс 14 хоногийн дотор шинээр шилжин очсон дүүргийн захиргаа буюу Гадаад иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд шилжиж ирсэн тухайгаа мэдэгдэж бүртгүүлнэ. Мэдэгдэж бүртгүүлээгүй бол торгуултай.

※ Цахим хуудсаар үйлчлүүлэх боломжтой

Хаяг өөрчлөгдсөнийг мэдэгдэж бүртгүүлэх
· Шалтгаан: Хаяг өөрчлөгдсөн
· Хаана мэдэгдэх: Нүүж очсон дүүргийн захиргаа буюу харьяа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба
· Шаардлагатай бичиг баримт: Хаяг өөрчлөгдсөн тухай мэдэгдэл, гадаад паспорт болон гадаад иргэний үнэмлэх, шилжилт хөдөлгөөний бичилт хийсэн эхнэр/нөхрийн иргэний үнэмлэх

TOP