• HOME
  • Захиргааны мэдээлэл
  • Амьжиргааны тусламж
  • Ард иргэдийн амьжиргааны доод түвшингийн баталгаа

Амьжиргааны тусламж Амьжиргааны тусламж Ард иргэдийн амьжиргааны доод түвшингийн баталгаа

Ард иргэдийн амьжиргааны доод түвшингийн баталгаа

Амьдрал нь хүнд гэр бүлд тусална.

Хамраг дах хүн

Солонгосын харьяат болсон иргэн, асран халамжлах хүнгүй буюу байсан ч тэр нь асран халамжлах чадваргүйгээс тэжээлгэн тэтгүүлэх боломжгүй болсон, орлогын зөвшөөрөгдөх хэмжээ нь амьжиргааны доод түвшнөөс бага бол

Солонгосын харьяат болоогүй, гадаад иргэний бүртгэлтэй гэрлэсэн цагаач иргэн жирэмслэх буюу насанд хүрээгүй хүүхдээ бойжуулж тохиолдолд, мөн солонгос иргэншилтэй ойрын төрөл садантайгаа хамт амьдардаг бол

Хүсэлт гаргах

Иргэний бүртгэлд бүртгүүлсэн хаягаар харьяалах баг . суурин . хороонд өргөдөл гаргана.

Тогтмол оршин суудаг газаргүй бол одоо оршин суугаа хот . сум . дүүрэг(баг . суурин . хороо)-т очиж зөвлөгөө авсны дараа өргөдлөө өгнө.

Бүрдүү лэх бичиг баримт

Өргөдөл, санхүүгийн талаарх мэдээлэл өгөхийг зөвшөөрсөн бичиг, гэр бүлийн тодорхойлолт
※ Тэтгэмж хүсэж буй хүний хувийн онцлог, өрхийн онцлогоос шалтгаалж өөр өөр бичиг баримт шаардаж болно.

Тэтгэм жийн агуулга

Амьжиргааны тэтгэмж, орон байрны тэтгэмж, сургалтын тэтгэмж, амаржсаны тэтгэмж, оршуулгын тэтгэмж, бие дааж амьдрахад туслах тэтгэмж, эмчилгээний зардлын тэтгэмж

※Лавлах: Харьяа баг, хорооны Иргэдэд үйлчлэх төв, Дүүргийн захиргаа болон Эрүүл мэнд, халамжийн лавлах төв ☎129

Эрүүл мэнд, халамжийн лавлах төв

Солонгос улсын хаанаас ч шууд 129 дугаарт залгахад Эрүүл мэнд, халамжийн төвтэй холбогдоно. Тус төвийнхөн танд эрүүл мэндтэй холбоотой бодит мэдээлэл зөвлөгөөг шуурхай хүргэнэ.

Ажлын цаг : Энгийн лавлах: Ажлын өдөр 9 цаг ~ 18 ца,г яаралтай лавлах: 365 өдөр 24 цаг

Лавлах, зөвлөгөө авах : 129 дугаарын утсаар, дохионы хэлээр, интернэт(129 цахим хуудас) чатаар

Эрүүл мэнд, халамжийн лавлах төвөөс дараах төрлийн мэдээлэл зөвлөгөөг хүргэнэ.

- Амьжиргааны доод түвшинг хангах тэтгэмж, эрүүл мэнд, хөгжлийн бүрхшээлтэй иргэдийн халамж, нийгмийн халамж үйлчилгээ, тэтгэврийн бодлого, төрөлтийг дэмжих бодлого, хүүхэд бойжуулах бодлого, шуурхай халамжийн бодлого, сэтгэцийн эрүүл мэнд, эмчилгээний бодлого

Эрүүл мэнд, халамжийн лавлах төв 129

http://www.129.go.kr

TOP