• HOME
  • Захиргааны мэдээлэл
  • Иргэний бүртгэлийн үйлчилгээ
  • Гэрлэж байгаа бол

Иргэний бүртгэлийн үйлчилгээ Иргэний бүртгэлийн үйлчилгээ Гэрлэж байгаа бол

Гэрлэж байгаа бол

Гэрлэсэн гэдгээ хууль ёсоор баталгаажуулахын тулд бүртгүүлдэг.

Бүртгүүлэх газар

Х отын захиргаа ※ Иргэдэд үйлчлэх төвд бүртгүүлэхгүй

Шаардлагатай бичиг баримт

Г эрлэлт батлуулах өргөдөл болон хавсралт бичиг баримт

Үндсэн хавсралт бичиг баримт

Гэрлэж буй талуудын гэр бүлийн бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн талаарх лавлагаа, гэр бүлийн тодорхойлолт тус бүр 1 хувь
※ Гэр бүлийн бүртгэлийн албанаас цахим байдлаар лавлагаа авах боломжтой бол тухайн бичиг баримтыг өгөхгүй байж болно

Гэрлэхийг зөвшөөрсөн бичиг

Бусад хавсралт бичиг баримт

Шүүхээр гэрлэлтийн байдлыг шалгуулан баталгаажуулсан тохиолдолд
- Шүүхээс баталгаажуулсан лавлагаа, тодорхойлолт(харилцан тохиролцсон·эвлэрсэн тохиолдолд түүнийг батлах баримт)

Гадаад хүн солонгос журмаар гэрлэсэн бол
- Гадаад иргэний гэрлэлт бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт〈Жишээ нь )Хятад иргэн өмнө гэрлэж байгаагүй гэсэн тодорхойлолт авчрах болон гадаад паспорт, гадаад иргэний үнэмлэх эх хувь.

Гадаад хүн гадаад улсын журмаар гэрлэсэн бол
- Гэрлэлтийн баталгаа, гадаад паспортын хуулбар 1 хувь

Хүүхдэд ээжийн овгийг өгөхөөр зөвшилцсөн бол
- Зөвшилцсөн нь үнэн гэдгийг батлах гэрлэгч талуудын зөвшөөрлийн бичиг 1 хувь

Биеийн байцаалт шалгах

Энгийн гэрлэлт бүртгэл
- Бүртгүүлэх хүмүүс биеэр ирсэн тохиолдолд: Эхнэр нөхөр хоёул ирсэн бол тус бүрийн биеийн байцаалт, хэрэв аль нэг тал нь ганцаараа ирсэн бол эхнэр болон нөхрийнхөө биеийн байцаалт, тамгыг авчирна.
- Бүртгүүлэх хүмүүс биеэр ирээгүй, бусдаар бичиг баримтаа өгүүлж байгаа бол бичиг баримт өгч байгаа иргэний биеийн байцаалт, гэрлэлтээ бүртгүүлж байгаа хүмүүсийн биеийн байцаалт, нотриатаар батлуулсан гарын үсэг, тамганы лавлагаа.

Гэрлэх өргөдлийг шуудангаар явуулсан бол
- Шуудангаар бичиг баримт явуулж бүртгүүлж байгаа бол гэрлэлтээ бүртгүүлж буй тохиолдолд гэр бүл бологсодын биеийн байцаалт, нотриатаар батлуулсан гарын үсэг, тамганы лавлагаа.

Гэрлэлтийн баталгаан дээр үндэслэн гэрлэлт бүртгэх
- Бүртгүүлэх хүмүүс биеэр ирсэн тохиолдолд: Биеийн байцаалт
- Бусдаар бичиг баримтаа өгүүлж байгаа бол: Бичиг баримт өгч буй иргэний биеийн байцаалт
- Шуудангаар илгээх тохиолдолд: Гэрлэлтээ бүртгүүлж буй хүмүүсийн биеийн байцаалтын хуулбар

※ Гэрлэлтээ бүртгүүлсний дараа оршин суугаа газрынхаа Иргэдэд үйлчлэх төвд шилжилтээ бүртгүүлээрэй.

TOP