• HOME
  • Захиргааны мэдээлэл
  • Эрүүл мэндийн даатгал
  • Эрүүл мэндийн даатгал гэдэг нь

Эрүүл мэндийн даатгал Эрүүл мэндийн даатгал Эрүүл мэндийн даатгал гэдэг нь

Эрүүл мэндийн даатгал гэдэг нь

Гэнэт бэртэх буюу өвдөн эмчилгээнд их хэмжээний мөнгө зарцуулснаар өрхийн санхүүд ихээхэн дарамт учирдаг. Үүнээс хамгаалахын тулд иргэд сар бүр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, тус мөнгийг Эрүүл мэндийн даатгалын газар захиран зарцуулж байгаад эмнэлэгт үзүүлэх үед даатгалын төлбөрийн үйлчилгээ үзүүлэх замаар иргэн болон эмнэлгийн байгууллагын харилцан эрсдлийг хуваарилаж, шаардлагатай эмнэлгийн үйлчилгээг авах боломж олгодог нийгмийн хамгааллын тогтолцоо юм.

Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчдыг орон нутгийн даатгуулагч ба ажлын газрын даатгуулагч гэж ерөнхийд нь хоёр ангилдаг. Гадаад иргэний хувьд орон нутгийн даатгалд даатгуулах нь хувь хүний сонголт боловч ямар нэгэн компани, байгууллагад ажилладаг бол ажлын газрын даатгалд ажил олгогч нь даатгуулчихдаг. Хэрвээ ажлын газрын даатгалд даатгуулсан даатгуулагчийн эхнэр болон нөхөр, хүүхэд нь тодорхой шаардлагыг хангаж байвал тус даатгалд тэжээлгэгчээр давхар даатгуулж болдог.

·Орон нутгийн даатгалд даатгуулагч

Гадаад иргэний бүртгэлд бүртгүүлсэн гэрлэсэн цагаач иргэн(F-6) нь хаягийн бүртгэлийн дагуу харьяа Эрүүл мэндийн даатгалын газрын салбарт очиж даатгуулна.

·Ажлын газрын даатгалд даатгуулагч

Гадаад иргэний бүртгэлд бүртгүүлсэн гадаадын иргэн Эрүүл мэндийн даатгал төлдөг аж ахуйн нэгжид ажилд орсон бол, ажилд орсон өдрөөс эхлээд ажлын газрын даатгалд хамрагдана.

·Ажлын газрын даатгалд даатгуулсан хүний тэжээлгэгчээр даатгуулах

Ажлын газрын даатгалд даатгуулсан иргэнтэй тодорхой хамааралтай(эхнэр/нөхөр, ээж аав, хүүхэд) гадаад иргэний бүртгэлд бүртгүүлсэн гадаад иргэн нь өөрийн гэсэн орлогогүй, тухайн даатгуулагчаар тэжээлгэж амьдардаг нь тогтоогдсон бол Эрүүл мэндийн даатгалын газар өргөдөл гарган тэжээлгэгчээр даатгалд хамрагдах боломжтой.

1577-1000

TOP