• HOME
  • Аж амьдралын мэдээлэлs
  • БНСУ-ын тэмдэглэлт өдөр болон үндэсний баяр нь хэзээ вэ?

БНСУ-ын тэмдэглэлт өдөр болон үндэсний баяр нь хэзээ вэ? БНСУ-ын тэмдэглэлт өдөр болон үндэсний баяр нь хэзээ вэ? БНСУ-ын тэмдэглэлт өдөр болон үндэсний баяр нь хэзээ вэ?

Тэмдэглэлт баяр

Нэр Огноо Агуулга
Тусгаар тогтнолын хөдөлгөөний өдөр 3.1 Японы дарангуйлалыг эсэргүйцэж дэлхий нийтэд тусгаар тогтнохоо зарласанаар тусгаар тогтнол тунхагласан өдөр болгон тэмдэглэдэг.
Бурхан багшийн мэндэлсэн өдөр Билгийн тооллын 4.8 Буддагийн мэндэлсэн өдөр.
Хүүхдийн баяр 5.5 Ирээдүйн эзэн хүүхэд багачуудыг сэргэлэн цовоо өсөж бойжин, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж яваг гэж бий болгосон тэмдэглэлт өдөр.
Аав ээжийн баяр 5.8 Эцэг эхийн элбэрэл хайрт талархах зорилгоор бий болгосон тэмдэглэлт өдөр.
Багш нарын баяр 5.15 Багшийн ач энэрэлд талархан, хүндэтгэх зорилгоор бий болгосон тэмдэглэлт өдөр.
Амь үрэгдэгсэдийг дурсах өдөр 6.6 Эх орныхоо төлөө тулалдаанд амь үрэгдсэн цэрэг дайчдын чин үнэнч сэтгэлийг дурсах өдөр.
Үндсэн хуулийн өдөр 7.17 БНСУ-ын Үндсэн хуулийг баталж, тунхагласан тэмдэглэлт өдөр.
Тусгаар тогтнолын өдөр 8.15 БНСУ, Японы дарангуйлалаас эх орноо чөлөөлөн авсан баярын өдөр.
Анхны төрт улс байгуулагдсан өдөр 10.3 БНСУ-ын анхны үндэс суурь тавигдсан өдөр.
Хангыл үсгийн өдөр 10.9 Хангыл үсгийг бүтээсэн Сэжун хааныг дурсаж, хангыл үсгийг дэлгэрүүлэн судлах ажлыг дэмжих зорилготой бий болгосон тэмдэглэлт өдөр.
Зул сарын баяр 12.25 Есүс Христ мэндэлсэн өдөр

※ Дээр улаанаар тэмдэглэсэн өдөр болон цагаан сар · ургацын баяраар нийтээрээ амардаг.

БНСУ-ын үндэсний тэмдэглэлт өдөр: Тусгаар тогтнолын хөдөлгөөний өдөр, Үндсэн хуулийн өдөр, Тусгаар тогтноын өдөр, Анхны төрт улс байгуулагдсан өдөр, Хангыл үсгийн өдөр

※ Үндэсний тэмдэглэлт өдөр: Улс орны баярт үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэхээр хуулиар заасан өдөр.

БНСУ-ын уламжлалт 4 их баяр: Цагаан сар, Дану, Ургацын баяр, Ханшиг

Нэр Огноо Баярын утга агуулга
Цагаан сар Билгийн тооллын 1-р сарын 1-ний өдөр Солонгосын хамгийн том уламжлалт баяр. Цагаан сараар тахилга үйлдэж, золгодог. Цагаан сарын гол хоол нь доггүг.
Дану Билгийн тооллын 5-р сарын 5-ны өдөр Сарын 5 дахь өдөр гэсэн утгатай үг. Аргын хүч ид бүрдсэн байдаг үе хэмээн үздэг. Хамгийн том баярын нэг.
Ургацын баяр Билгийн тооллын 8-р сарын 18-ны өдөр Тариалангийн их ажил дуусаж, таван зүйлийн тариа буудайгаа хураадаг ургацын баяр. Гол хоол нь сунпён.
Ханшиг Өвлийн туйлын 105 дахь өдөр Гал түлэхгүй, хүйтэн хоол иддэг гэх тус баяр нь эртний Хятадаас уламжлалтай.

TOP