• HOME
  • Олон соёлын мэдээлэл
  • Цагаач иргэдэд туслах хөтөлбөр
  • Солонгост ирээд удаагүй гадаад иргэдэд зориулсан хөтөлбөр

Цагаач иргэдэд туслах хөтөлбөр Цагаач иргэдэд туслах хөтөлбөр Солонгост ирээд удаагүй гадаад иргэдэд зориулсан хөтөлбөр

Солонгост ирээд удаагүй гадаад иргэдэд зориулсан хөтөлбөр

БНСУ-д удаан хугацаагаар оршин суух гадаад иргэдэд тус улсад хурдан дасан зохицож, тогтвор суурьшилтай амьдрахад нь туслах зорилгоор гадаад иргэний өөрийнх нь эх хэлээр БНСУ-ын хууль тогтолцоо, ахуй амьдралд шаардлагатай мэдээллийг олгодог хөтөлбөр юм.

·Сайн дураар хамрагдах хүмүүс

Оршин суух хэлбэр агуулга
Гадаад оюутан Солонгосын Их дээд сургуульд орсон гадаад оюутан(D-2) болон солонгос хэлний бэлтгэлд суралцагч (D-4-1)
Гадаад иргэн олонтой бүс нутагт амьдардаг гадаад иргэн Гадаад иргэд олноороо амьдардаг бүс нутагт оршин суудаг гадаад иргэн
Уран бүтээлч гадаад иргэн Зочид буудал болон цэнгээний газар тоглолт хийдэг урлаг, соёлын ажилтан(E-6-2) визтэй уран бүтээлч гадаад иргэн
Гэрлэсэн цагаач иргэн Богино хугацаагаар оршин суух визээр Солонгос улсад анх удаа ирж буй солонгос эхнэр/нөхөртэй гадаад иргэн ※ Гэрлэсэн цагаач иргэн нь солонгос эхнэр/нөхрийн хамт хамрагдахыг санал болгож байна.
Ээж, аавыгаа дагаж Солонгост ирсэн гадаад хүүхэд Гадаадад төрж өссөн, солонгос иргэнтэй гэрлэсэн аав/ээжийгээ дагаж Солонгос улсад ирсэн, оршин суух гэж байгаа насанд хүрээгүй гадаад иргэн(F-1-52, F-2-2)

·Заавал хамрагдах хүмүүс : Гадаад улсын иргэний харьяат солонгос иргэд

Оршин суух эрхийн төрөл Ажлын визээр(H-2) гадаад иргэний бүртгэлд бүртгүүлэх гэж буй иргэн Хэрэгжүүлэх хугацаа
Анх удаа Солонгост ирсэн бол Солонгос улсад анх удаа ирээд ажлын визээр(H-2) гадаад иргэний бүртгэлд бүртгүүлэх гэж буй иргэн 2014.9.1 өдрөөс (хэрэгжиж байгаа)
Солонгос улсад дахин ирсэн буюу оршин суух эрхийн төрлөө өөрчлөх бол

Ажлын визны(H-2) хугацаа дуусч хилээр гарсны дараа буцан орж ирээд ажлын визээр(H-2-7) гадаад иргэний бүртгэлд бүртгүүлэх гэж байгаа иргэн

Солонгост амьдарч байхдаа оршин суух эрхээ ажлын виз(H-2-99) болгон өөрчлөх зөвшөөрөл авах гэж буй иргэн

2016.7.1өдрөөс (хэрэгжинэ)

※ Жишээ: Ажлын визны(H-2) хугацаа нь дуусаад дахин ирсэн иргэн 2016.7.1.-нд гадаад иргэний бүртгэл хийлгэх бол 2016.7.1.-ээс өмнө Солонгост ирээд удаагүй гадаад иргэнд зориулсан хөтөлбөрт хамрагдах ёстой.

- Хамрагдах хугацаа : Гадаад иргэний бүртгэлд бүртгүүлэхийн өмнө болон Солонгос улсад амьдраад 1 жил болоогүй гадаад иргэн тус хөтөлбөрт хамрагдах зарчимтай хэдий ч оршин суугаа хугацаанаас хамааралгүй хамрагдах боломжтой.
- Хамрагдах арга: Нийгмийн нэгдсэн мэдээллийн сүлжээ(www.socinet.go.kr)-нд бүртгүүлж гишүүн болсны дараа онлайнаар хүсэлтээ явуулна.
- Хөтөлбөрт хамрагдсаны ач тус : Солонгост оршин суух хугацаагаа анх удаа сунгуулах үед шууд 2 жилээр сунгана.
- Хөтөлбөрийн хуваарь болон сургалт явагдах газар
▶ Хугацаа: Нийгмийн нэгдсэн мэдээллийн сүлжээнээс тодруулна. 1уд уаагийн хичээлд оролцоно (3 цаг)
▶ Байршил: Орон даяар үйл ажиллагаа явуулж буй Солонгост ирээд удаагүй гадаад иргэдэд туслах төв(мөн Гадаадын иргэн, харьяатын хэрэг эрхлэх газар)

- Хөтөлбөрийн агуулга

Хөтөлбөрийн агуулга

TOP