• HOME
  • Хүүхэд бойжуулах мэдээлэл
  • Хүүхдээ сургуульд оруулах амархан
  • Бага сургуульд элсэн ороход бэлтгэх

Хүүхдээ сургуульд оруулах амархан Хүүхдээ сургуульд оруулах амархан Бага сургуульд элсэн ороход бэлтгэх

Солонгосын боловсролын тогтолцоо

Солонгос улсын боловсрол нь бага–дунд–ахлах–их дээд сургуулийн тогтолцоотой. Бага(6 жил) болон дунд(3 жил) сургуулийн боловсрол нь заавал эзэмших боловсролд хамаарагддаг. Заавал эзэмших боловсрол нь үнэ төлбөргүй боловч хувийн бага•дунд сургуульд хүүхдээ оруулбал сургалтын төлбөр төлдөг.

Сургуулийн тогтолцоо Нас(төрсөн оноор) Сургууль жил
Анхан шатны боловсрол 6 ~ 11 Бага сургууль 6жил
Дунд боловсрол 12 ~ 14
15 ~ 17
Дунд сургууль
Ахлах сургууль
3жил
3жил
Дээд боловсрол 18наснаас дээш Их дээд сургууль, коллеж
Мастер, докторын сургалт
Их, дээд сургууль (4жил), Коллеж (2жил)
2~5жил

Бага сургуульд элсэн ороход бэлтгэх

6 настай хүүхэдтэй айл 12~1 сарын дундуур хүүхдээ сургуульд элсүүлэхийн мэдэгдсэн бичгийг хүлээн авах буюу Сөүл хотын цахим хуудаснаас татаж авна. Энэхүү мэдэгдэл нь танай хүүхэд сургуульд орох насанд хүрснийг мэдэгдсэн бичиг юм. Хэрвээ тус мэдэгдлийг аваагүй бол оршин суугаа газрынхаа Иргэдэд үйлчлэх төвөөс лавлаарай.
Сургуульд элсэн орох тухайн мэдэгдэл хүлээн авсан ч ямар нэгэн шалтгаанаар сургуульд элсэх боломжгүй бол ‘элсэлтийг хойшлуулах хүсэлт’ гаргаж болно. Ингэхдээ асран хамгаалагчийн өргөдөлийг элсэлтийг хойшлуулж өгөхийг хүссэн өргөдөлийн хамтаар Иргэдэд үйлчлэх төвд өгнө. Элсэлтийг дээд тал нь 1 жилээр хойшлуулах боломжтой. Сургуульд элсэн орохоос өмнө хүүхэд эцэг эхчүүдтэй уулзаж, мэдвэл зохих зүйлийн талаар танилцуулах зорилгоор урьдчилсан цугларалт зохион байгуулдаг. Сургуульд элсэх мэдэгдэлд тэмдэглэсэн өдөр сургууль дээр очихдоо тус мэдэгдэл бичиг, урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан тухай тодорхойлолтыг авч очоорой.

※ Интернэтээс сургуульд элсэх тухай мэдэгдэл татаж авах

Сөүл хотын цахим хуудас Цахим үйлчилгээ Маягт(онлайн) үйлчилгээ Татаж авах

TOP