• HOME
  • Ажил эрхлэлтийн мэдээлэл
  • Сөүл хотын ажил эрхлэлтийг дэмжих төв

Сөүл хотын ажил эрхлэлтийг дэмжих төв Сөүл хотын ажил эрхлэлтийг дэмжих төв Сөүл хотын ажил эрхлэлтийг дэмжих төв

Сөүл хотын гэрлэсэн цагаач эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэхэд туслах төв байгууллага

Олон соёлт гэр бүл ихээр төвлөрсөн баруун өмнөд бүсэд орших Ёндөнпу Олон соёлт гэр бүлийг дэмжих төвийг Сөүл хотоос ‘Сөүл хотын ажил эрхлэлт бизнесийг дэмжих төв’ болгон цагаач эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, бизнесийг дэмжих нэг цэгийн үйлчилгээг бий болгон ажиллаж байна. Тус төвөөс цагаач эмэгтэйчүүдэд зориулсан ажил эрхлэлт, бизнесийн сургалт, мэргэжлийн боловсрол олгох сургалт явуулахаас гадна, ажлын байраар зуучлах, зуучлалаар хөдөлмөр эрхэлж буй иргэдэд анхаарал халамж тавих зэрэг ажил хөдөлмөртэй холбоотой бүх зүйл дээр дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Ажилд орохыг хүссэн буюу хувиараа бизнес эрхлэх хүсэлтэй эмэгтэйчүүд утсаар холбогдох буюу очиж зөвлөгөө авна уу.

· Байгууллагын нэр
Ёндөнпу дүүргийн Олон соёлт гэр бүлийг дэмжих төв
· Хаяг
Ёндөнпу дүүрэг, Ёндөнпу ру 84 гил 24-5, 4 давхар
· Утасны дугаар
02-845-5433
· Цахим хуудас
http://www.mcfamily.or.kr

Сөүл хотын гэрлэсэн цагаач эмэгтэйчүүдэд зориулсан ажил болон гарааны бизнес эрхлэхэд туслах сургалт хөтөлбөр

Дугаар Байгууллагын нэр Хаяг Утасны дугаар Хөтөлбөрийн товч танилцуулга
1 Нувон дүүргийн олон соёлт гэр бүлийг дэмжих төв Нувон гү Дунил ру 173 га гил 97 02-979-3502 Хүүхдийн гадаад хэл хөгжүүлэх зааварлагч багш бэлтгэх сургалт-Хүний тоо 45
(Хятад хэл 15, Англи хэл 15, Бусад гадаад хэл 15)
2 Гуанаг эмэгтэй боловсон хүчний хөгжлийн төв Гуанаг гү Ссүггугэру 75 гуанжан биллинг 02-886-9523 Эмх цэгцтэй байдлыг зааварчлах координатор бэлтгэх сургалт – Хүний тоо 15
3 Гансо эмэгтэй боловсон хүчний хөгжлийн төв Гансо гү Кгачисан ру 134 Хуагуг биллинг 02-2692-4549 B to C нээлттэй маркет хувийн бизнес & Global Seller бэлтгэх сургалт – Хүний тоо 15
4 Ганнам эмэгтэй боловсон хүчний хөгжлийн төв Ганнам гү Бунынса ру 320 Ганнам дүүргийн Бизнес төв 4-7давхар 02-544-8440 Аялал жуулчлалын хөтөч бэлтгэх сургалт - Хүний тоо 30
(анхан шатны анги 15 хүн, гүнзгийрүүлсэн анги 15)
5 Ёндонпу дүүргийн олон соёлт гэр бүлийг дэмжих төв Ёндонпу Ёндонпу ру 84гил 24-5, 4 давхар 02-845-5433 Аялал жуулчлалын хөтөчийн мэргэжил олгох сургалт – Хүний тоо 30
(анхан шатны анги 15 хүн, гүнзгийрүүлсэн анги 15)
6 Собү Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв Янчон гү Намбү сүнхуан ру 371 02-2607-8791 Глобал эрүүл мэнд аялал жуулчлалын координатор бэлтгэх сургалт - Хүний тоо 20
7 Сөүл олон соёлт гэр бүлийн нэгдсэн зөвлөл Гуанжин гү Гингуран ру 52 2 давхар 02-446-1086 Гэр ахуйн хэрэгсэл хийх, оёдлын сургалт - Хүний тоо 20
8 Уламжлалт гар урлалын холбоо Жунну гү Гэёдун гил 112, 201/202 02-394-6533 Уламжлалт гар урлалын мэргэжил олгох сургалт, гар урлалын багш бэлтгэх сургалт - Хүний тоо 20

※ Дээрх агуулга хожих өөрчлөгдөх боломжтой.

TOP