• HOME
  • Ажил эрхлэлтийн мэдээлэл
  • Нэил Бэүм карт

Нэил Бэүм карт Нэил Бэүм карт Нэил Бэүм карт

Нэил Бэүм карт

Ажил хайж буй иргэнд(сургууль төгссөн ажилгүй иргэн, өмнө ажиллаж байсан ажилгүй иргэн) тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж олгож, тус тэтгэмжээрээ өөрийн хүсэл зорилгоор мэргэжлийн сургалтанд хамрагдах бололцоог олгон, сургалтын үйл явцыг бүхэлд нь хүн тус бүр дээр нэгдмэл байдлаар хяналт тавьж зохицуулдаг тогтолцоо юм. 1 хүнд 2,000,000 хүртэл воны тэтгэмж олгодог бөгөөд тус картыг олгосноос хойш 1 жилийн дотор зарцуулах боломжтой. Тус картыг ажилд орохоос өмнө нэг удаа авах эрхтэй. Мэргэжил олгох сургалтын төлбөрийн 50~80%-ийг улс төлж, 20~50%-ийг нь хувь хүн өөрөө төлнө. Ажилд орох цогц сургалтын 1-р төрлийн хөтөлбөрт оролцсон хүнд дээд тал нь 3,000,000 вон хүртэл тэтгэмж олгох ба хувь хүнээс мөнгө гарахгүй. Харин 2-р төрлийн хөтөлбөрт оролцсон бол сургалтын төлбөрийн 10~30%-ийг хувь хүн өөрөө төлнө.

Нэил Бэүм карт

  • ·Тэтгэлгийн хэмжээ : 1 хүнд дансаар нь 2 сая хүртэл вон олгоно.
  • ·Хүчинтэй хугацаа : Карт олгосон өдрөөс хойш 1 жил
  • ·Олгох удаа : Ажилд орохоос өмнө 1 удаа
  • ·Сургалтын төлбөр : 50~80% - Засгийн Газраас төлнө, 20~50% - суралцагч өөрөө төлнө.

Суралцагч ямар салбарын сургалтанд сурч болох, өөрийн төлөх төлбөрийн хэмжээ зэргийг мэдэхийг хүсвэл Хөдөлмөрийн яамны цахим хуудас(http://www.hrd.go.kr), болон утсаар(улсын дугааргүй шууд 1350) лавлаж болно.

Тэтгэлгийн картны дансыг одоо ажил хайж байгаа өмнө ажиллаж байсан иргэн(хөдөлмөрийн даатгалд даатгуулж байсан) болон өмнө ажиллаж байгаагүй ажил хайгч(хөдөлмөрийн даатгалд даатгуулж байгаагүй) нээлгэнэ. Карт авахын тулд оршин суугаа газрынхаа Хөдөлмөрийн төвд очих хэрэгтэй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөрийн яамны цахим хуудас(http://www.hrd.go.kr), болон утсаар(1588-1919[дотуур утас 1]) лавлана уу.

Суралцагчийн картны үлдэгдэл нь сурах гэж буй сургалтын улсаас төлөх ёстой төлбөрийн хэмжээнд хүрэхгүй бол тус сургалтанд сурах боломжгүй. Төлбөр хийгдсэн байсан ч гэсэн HRD-net-эд шалгагдсаны дараа төлбөр нь буцаагдана. Тус картын хүчинтэй хугацаа олгосон өдрөөс хойш 1 жил бөгөөд, олгосон өдөр гэдэг нь Хөдөлмөр эрхлэлийг дэмжих төвөөс данс нээхийг зөвшөөрсөн тэр өдөр юм. Хугацаа нь дууссан бол дансанд мөнгө үлдсэн байсан ч хүчингүй болно. Үлдэгдэл мөнгө хүчингүй болсон ч гэсэн данс үлдсэн болохоор дансны түүх болон үлдэнэ.

TOP