• HOME
  • Ажил эрхлэлтийн мэдээлэл
  • Ажлын цаг/Цалин хөлс

Ажил эрхлэлтийн мэдээлэл Ажил эрхлэлтийн мэдээлэл Ажлын цаг/Цалин хөлс

Ажлын цаг

  • · Хуулинд амрах цагийг оруулахгүйгээр хоногт 8 цаг, 1 долоо хоногт 40 цаг ажиллах бөгөөд илүү цагийн цалин олгосон ч 1 долоо хоногт 12-с илүү цаг ажиллаж болохгүй гэж заасан байдаг.

    ※ Амаржаад 1 жил болоогүй эмэгтэйг өдөрт 2 цаг, 1 долоо хоногт 6 цаг, 1 жилд 150-иас илүү цаг ажиллуулж болохгүй. Жирэмсэн эмэгтэйг илүү цагаар ажиллуулж болохгүй.

  • · 18-аас дээш насны эмэгтэйг шөнийн цагаар( шөнө 10 цаг~өглөө 6 цаг), амралтын өдөр ажиллуулах бол өөрөөс нь зөвшөөрөл авах ёстой.
  • · Илүү цагаар, шөнөөр, амралтын өдөр ажиллах тохиолдолд авдаг цалингийн 50%-иас дээш хэмжээний цалинг нэмж тооцон олгоно.
  • · 4 цаг ажиллах тохиолдолд 30 минут, 8 цаг ажиллах тохиолдолд 1 цаг амрана.

Хуульд ажлын цаг

Цалин хөлс

  • · Цалинг бэлэн мөнгөөр гарт нь, сард нэгээс дээшгүй удаа тогтмол хугацаанд олгох ёстой бөгөөд ажилчин гэнэтийн учир явдлын улмаас цалингаа урьдчилан авахыг хүсвэл, цалин олгохоор тогтсон өдрөөс өмнө өгнө.
  • · Цалингаа авч чадаагүй тохиолдолд орон нутгийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллагад хандан гомдол гаргах буюу иргэний хэрэг үүсгэн шийдвэрлүүлэх боломжтой. Цалингаа авч чадаагүй сарын өмнөх 3 сарын цалингийн дундаж нь 4 сая воноос бага бол тухайн ажилчин БНСУ-ын Хууль зүйн тусламж үзүүлэх албанаас хууль зүйн тусламж авч болно.

2016 оны байдлаар 1 цагт ноогдох цалингийн хамгийн доод хэмжээ

TOP