• HOME
  • Олон соёлын мэдээлэл
  • Олон соёлт гэр бүлийг дэмжих байгууллагууд
  • Олон соёлт гэр бүлийг дэмжих төв

Олон соёлт гэр бүлийг дэмжих байгууллагууд Олон соёлт гэр бүлийг дэмжих байгууллагууд Олон соёлт гэр бүлийг дэмжих төв

Олон соёлт гэр бүлийг дэмжих төв

Гэрлэсэн цагаач иргэд болон тэдний гэр бүлийнхнийг Солонгос улсад тогтвортой оршин суухад нь туслах зорилготой байгуулагдсан байгууллага юм. Сөүл хотод 24 төв байдаг(Сочу дүүргээс бусад дүүрэгт) бөгөөд төрөл бүрийн нэгдсэн системтэй үйлчилгээ тусламжийг үзүүлдэг.

·Солонгос хэлний сургалт

Гэрлэсэн цагаач иргэн болон ээж/аавыгаа дагаж Солонгос улсад ирсэн гадаад хүүхдүүдэд зориулсан солонгос хэлний өдөр тутмын үг хэллэг сурах, солонгос соёлтой танилцах шаталсан сургалтыг явуулдаг.

·Гэр бүл, хүйсийн тэнцвэртэй байдал, хүний эрх, нийгмийн цогц байдал, зөвлөгөө, сурталчилгаа болон нөөц бололцооны уялдаа холбоо гэх мэт 6 хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

- Гадаад хэлээр харилцдаг гэр бүлийн орчныг сайжруулах хөтөлбөр
- Эхнэр нөхрийн харилцааны сургалт
- Олон соёлын ойлголт болон хүний эрхийг дээдлэх тухай сургалт
- Ажил эрхлэлтийг дэмжих үндсэн сургалт болон олон соёлт гэр бүлийн сайн дурын үйл ажиллагаа
- Гэр бүлийн зөвлөгөө, асуудлыг шийдвэрлэх, хүнд байдалд орсон гэр бүлд яаралтай тусламж дэмжлэг үзүүлэх

·Гэрт нь очиж сургалт явуулах үйлчилгээ(1:1)

- Солонгос хэлний сургалт: 5-аас доош жил солонгост амьдарсан гэрлэсэн цагаач иргэн, эцэг эхээ дагаж ирсэн хүүхэд(19 хүртэлх нас)
- Эцэг эхийн сургалт: 12 хүртэлх насны хүүхэдтэй гэрлэсэн цагаач иргэнийг нас насанд нь тохирсон хүүхэд өсгөн бойжуулах сургалт мэдээллээр хангах, гэр бүлийн зөвлөгөө өгөх
- Хүүхдэд туслах үйлчилгээ: Олон соёлт гэр бүлийн хүүхдийг (3-12 нас) дэмжих

※ Төлбөртэй үйлчилгээ: Орлогын түвшингөөс нь хамаарч хувь хүний төлөх төлбөрийг ялгавартай тогтоох

·Олон соёлт гэр бүлийн хүүхдийн хэлний чадварыг хөгжүүлэх сургалт

- 12 хүртэлх насны олон соёлт гэр бүлийн хүүхдийн солонгос хэлний чадварыг үнэлэх, сургалт явуулах, эцэг эхэд нь зөвлөгөө өгөх

·Гэрлэсэн цагаач иргэдэд зориулсан орчуулгын үйлчилгээ

- Солонгос ирээд удаагүй хэл сайн мэдэхгүй гэрлэсэн цагаач иргэдэд зориулсан орчуулгын үйлчилгээ

Сөүл хотын Олон соёлт гэр бүлийг дэмжих төв

·Сөүл хотын дүүргүүдэд ажиллаж буй төв тус бүр төрөл бүрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Аль дүүрэгт, ямар үйлчилгээ үзүүлдгийг дараах хүснэгтээс харна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг тухайн төв дээр очиж юм уу утсаар авахыг хүсье.

Дүүргийн нэр Хаяг Утасны дугаар Аман болон бичгийн орчуулга хийдэг гадаад хэл
Дундэмүнь дүүрэг Чонгьечон ру 521, Тасаран хэнбуг төв 7 давхар 02-957-1073 Хятад, вьетнам, япон, Монгол хэл
Сонбүг гү Анам ру 145 KU lyceum 102 02-3290-1660 Вьетнам, камбож
Ёндөнпу дүүрэг (Сөүл хотын төв байгууллага) Ёндөнпу ру, 84 гил, 24-5 4 давхар, Шингиль нэгдсэн халамжийн төв 02-846-5432 Хятад, вьетнам, монгол, тайланд
Дунжаг үүрэг Дунжаг өргөн чөлөө, 29 гил, 63-26 3 давхар 02-599-3260 Хятад, вьетнам хэл
Жүннан үүрэг Юунмасань ру 369(Мёньмугдун 62-2) 02-435-4149 Вьетнам хэл
Сунпа дүүрэг Мачонь ру, 41 гил 12 02-403-3844 Вьетнам хэл
Гансо дүүрэг Гансо ру, 5 гил 50, Гумдаллэ соёлын төв 4 давхар 02-2606-2037 Вьетнам хэл
Гүру дүүрэг Дижитал ру, 32 га-гил 50 02-869-0317 Хятад, вьетнам, камбож хэл
Гөмчонь дүүрэг Гөмха ру, 11 гил 40, Шихөнбун хорооны төв 1 давхар 02-803-7743 Вьетнам хэл
Гуанаг дүүрэг Гуанаг гү Шилим ру 3гил 35, Нампа Ким Нам Жүн дурсгалын байр 3-р давхар 02-883-9383 Вьетнам хэл
Гандун дүүрэг Янжэ өргөн чөлөө, 138 гил, 41 2 давхар 02-473-4986 Вьетнам хэл
Нувонь дүүрэг Дун-ил ру, 173 га-гил, 94 Га-уна билдин 4 давхар 02-979-3502 Вьетнам хэл
Жунну дүүрэг Чаншин гил, 124 Дунбү Эмэгтэйчүүдийн соёлын төв 2 давхар 02-764-3521 Вьетнам хэл
Гуан-жинь дүүрэг Нөндун ру 30 гил 23, 2 давхар 02-458-0666 Хятад хэл
Ганбүг дүүрэг Иньсүбун ру, 66 гил 9 Ганбүг Эмэгтэйчүүд болон хүүхэд бойжуулах мэдээллийн төв 4 давхар 02-945-7381 Вьетнам хэл
Өньпён дүүрэг Со-урөн ру, 174 Гимдунгю билдин 3 давхар 02-376-3731 Вьетнам хэл
Содэмүнь дүүрэг Жөнга ру 244 02-375-7530 Вьетнам хэл
Мапу дүүрэг Мапу гү Янхуа ру 19, Хуолт 3-р давхар 02-3142-5027 Вьетнам хэл
Ганнам дүүрэг Гэпу ру, 617-8 4 давхар 02-3414-3346 Хятад хэл
Сондун дүүрэг Мүхаг ру, 6 гил 9 02-3395-9445 Вьетнам хэл
Дубун, дүүрэг Дубун ру Мандөл ру, 656 Дубун дүүргийн захиргаа, Хонгилын 1 давхар 02-990-5432 Вьетнам хэл
Янчонь дүүрэг Намбү Сүнхуан ру, 88 гил 5-7 давхар 02-2699-6900 Вьетнам хэл
Юнсань дүүрэг Итэвонь ру 224-19, Ханнамын нийтийн машины зогсоол, 3 давхар 02-792-9174 Вьетнам хэл
Жүн дүүрэг Жүнг гү Туигэе ру 460, 10-р давхар 02-2254-3670 Монгол хэл

TOP